Чилид ойр ойрхон газар хөдөлж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Чилид ойр ойрхон газар хөдөлж байна

Чили улсад газар хөдлөлтүүд шил шилээ даган болсоор байна. Хоёрдугаар сарын 14-нд Чилийн төв хэсгийн эрэгт 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон ч азаар ямар нэг хохирол, эд материалын гарз учраагүй байна.

Энэ сарын 13-ны өдөр Чилийн Био Биод гурван удаа рихтерийн шаталбараар 6.0, 5.8, 5.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Чилийн хойд хэсгийн Атакама мужид хэд хэдэн удаа газар хөдлөлт болсон нь нутгийн оршин  суугчдыг багагүй сандаргасан байна. 2010 оны аравдугаар сарын 27-нд тус улсын Био Био мужид 8.8 баллын хүчтэй газар хөдөлж, 500 гаруй хүн амь насаа алдаж, 30 гаруй тэрбум ам.долларын хохирол учирч байжээ. Тиймээс АНУ-ын геологийн төв лабораторын эрдэмтэд Чилийн иргэдэд сонор сэрэмжтэй байхыг байнга анхааруулж байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж