Берлусконийг эсэргүүцэгчид нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Берлусконийг эсэргүүцэгчид нэмэгдсээр байна

Италийн Ерөнхий сайд Силвио Берлусконигийн эсрэг нэг сая орчим босогчид хоёрдугаар сарын 13-ны өдөр Италийн томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал хийлээ. Энэхүү жагсаалыг сүүлийн хэдэн жилийн хугацаанд засгийн газрын эсрэг боссон хамгийн том жагсаал боллоо хэмээн Италийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Жагсаалд оролцогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байсан бөгөөд завхай, балмад байдлын эсрэг “одоо биш бол хэзээ тэмцэх вэ?” гэсэн уриан дор жагсчээ.

Эмэгтэйчүүд ерөнхий сайдын муу зуршлуудыг бичсэн лоозон, тэмдгүүдийг гартаа барьсан байсан бөгөөд Берлусконийг төрийн үйл хэргээс нь даруй огцруулах хэрэгтэй хэмээн шаардаж байжээ. Өнгөрсөн долоо хоногт ноён Белусконийг эсэргүүцэгчдийн тоо хагас сая байсан бол улмаар энэ амралтын өдрүүдэд хоёр дахин нэмэгдэж, нэг сая болсон байна.

Ноён Берлускони 1994 онд Италийн засгийн газрыг долоон сарын хугацаанд тэргүүлж байснаас хойш, ерөнхий сайдын албыг дөрвөн удаа хашиж байсан ба албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь түүнийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан олон удаа гарч байсан ч, өнгөрөгч ням гаригт болсон жагсаал өмнөхүүдтэй нь харьцуулшгүй том хүрээнд өрнөсөн байна. Гэвч одоогийн байдлаар ноён ерөнхий сайд огцрох тухай огт ам нээгээгүй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж