Гишүүдийг Улаанбаатарт байхыг үүрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Гишүүдийг Улаанбаатарт байхыг үүрэгдэв

УИХ дахь МАН-ын бүлэг  хуралдлаа. Тус хуралдаанаар УИХ-ын намрын чуулганы завсарлагаар гишүүд хэрхэн ажиллах талаар  чиглэл өгсөн байна.  Энэ тухай УИХ дахь МАН-ын дарга Д.Лүндээжанцан хэлэхдээ “Намрын чуулганаар баталсан хуулиудаа тайлбарлах, сурталчлах ажлыг хуваарийн дагуу хийхээр хэлэлцлээ. Байнгын хороод мөн чиглэл чиглэлийнхээ хуулийн төслүүдийг  хэлэлцэнэ. Тухайлбал,  Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл, Эдийн засгийн байнгын хороонд Ашигт малтмалын тухай хууль, Биржийн тухай, Компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байгаа. Хуулийн төслүүдэд сонгогчдын санаа бодлыг тусгах  талаар ярилцлаа. Мөн  бүлгийн гишүүд  тойрогтоо ажиллахдаа хуулийн төслүүдэд сонгогчдын санаа бодлыг авах юм” гэлээ. УИХ-ын даргын дэргэдэх  зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж УИХ-ын гишүүдийг дөрөвдүгээр сарын 1-н гэхэд гадаад, дотоод томилолтын ажлаа зохицуулан,  Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн байх захирамжийг гаргасан аж. Энэ дагуу тус намын бүлгийн гишүүд дээрх захирамжийг сонсч, үүрэг авчээ.  Мөн УИХ-ын хаврын чуулганаас эхлэн  гишүүдийн ирцэд анхаарах болж буй гэнэ.  

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж