Google хуриманд зориулсан хуудастай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Google хуриманд зориулсан хуудастай боллоо

Google
компани хуримаа хийхээр төлөвлөж байгаа хосуудад зориулсан хуримын арга
хэмжээнд хэрэг болохуйц хэрэгслүүд бүхий хуудсыг шинээр үүсгэжээ. Google
хосуудад хандаж тэднийг мэргэжлийн зөвлөгөө өгдөг хүн эсвэл хуримын
үйлчилгээ үзүүлдэг компанид хандахаасаа өмнө Google Site-аас гараагаа
эхлэхийг санал болгосон байна.

Хосууд Google-ийн Picnik-ийг ашиглаж зочдынхоо урилга бичиж
болох бөгөөд Google Docs-ийг ашиглаж дэлгэрэнгүй мэдээлэл, тооцоог
төлөвлөх боломжтой юм. Харин хурим болж өнгөрсний дараа хосууд Google
Picasa Web-ийг ашиглаж, найзууд, гэр бүлийн хүмүүстээ хуримынхаа зургийг
үзүүлэх боломжтой юм. Google өөрийн цоо шинэхэн хосын хуримд зориулсан
хуудастай холбогдуулан хуримаа хийх гэж буй хосуудын дунд уралдаан
зарлаад байгаа бөгөөд ялагчаар шалгарсан хосыг 25000 ам.доллараар шагнах
ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж