
өнөөдөр боллоо. Энэхүү уулзалт зөвлөгөөн нь жилд нэг удаа зохион
байгуулагддаг байна. Энэ удаагийн уулзалт нь Засгийн газрын үйл
ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль орчны чиглэлийн арга хэмжээний
төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж.
Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Л.Гансүх уул уурхайн олборлолт, ашиглалт
хамгаалалт, нөхөн сэргээлтийн зүй зохистой харьцаа, экологийн тэнцвэрт
байдлыг хангаж тогтвортой хөгжлийн үйл явцыг эрчимжүүлэхэд байгаль орчны
салбарын 2010 оны үйл ажиллагааг төвлөрүүлж ажиллалаа гэж тавьсан
илтгэлдээ дурдсан юм.
Энэхүү ажлын жилийн хүрээнд Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газар
нутагт хувиараа алт олборлож байгаль орчин сүйтгэж байсан иргэдийн хууль
бус үйл ажиллагааг хууль хүчний байгууллагатай хамтран таслан зогсоосон
байна.
Харин Өвөрхангай аймгийн хувьд одоогоор хүйтний улирал болохоор хууль
бусаар алт олборлогчид цөөрсөн байгаа, дулааны улиралд тэдний тоо эрс
нэмэгддэг байна. Өнөөгийн байдлаар тус аймагт хууль бусаар алт олборлож
байгаа иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох талаар дорвитой арга
хэмжээ аваагүй байгаа гэнэ.