Хийжүүлсэн ундаа хорт хавдар үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Хийжүүлсэн ундаа хорт хавдар үүсгэдэг

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд муу, ясны сийрэгжилт үүсгэдэг гэж ярьдаг  нь үнэний хувьтай гэнэ. Калори, сахарын найрлага их байдаг нь хэт таргалалт болон бусад эмгэгийн шалтгаан болдог байна. Хийжүүлсэн ундаа ялангуяа хүүхдэд маш аюултай байдаг нь ходоодыг хийгээр дүүргэж цатгалан мэдрэмж төрүүлдэгтэй холбоотой гэнэ. Түүнээс гадна хийжүүлсэн ундаа шүдний номер нэг дайсан гэдгийг судалгаа харуулсан байна.

Хийжүүлсэн ундаанд  уснаас гадна, эрдэнэшишийн сироп, карбоноос гадна амт үнэр оруулагч химийн бодисууд ордог.  Харин тэдгээр бодисууд нь хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг судалгаа харуулжээ.

Уг судалгааг Вашингтонд төвтэй хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас явуулжээ.  Уг байгууллага Кока кола, пепси ундааны найрлагад ордог өнгө оруулагч карамелийг хэрэглэхийг хориглох саналыг  Америкийн  Эм хүнсний яаманд гаргажээ. Учир нь уг бодис хорт хавдар болон өмөн үү үүсгэгч гол бодис гэнэ.

Хийжүүлсэн ундаанд өнгө оруулагч карамелийн хүрэн өнгө нь жинхэнэ карамель биш, өндөр температур, даралтын доор гаргаж авсан аммиак болон сульфаттай эрдэнэшишийн сахар аж.  Лабораторид явуулсан судалгаагаар дээрх хоёр химийн бодис нь элэгний болон уушигний хорт хавдар үүсгэгч элементүүд болох нь тодорхой болсон байна. Хийжүүлсэн ундаа байнга уудаг хүмүүс буюу өдөрт тогтмол  16 микро гр хэрэглэхэд л  аймшигтай үр дагаварт хүрэх аж.  Харин хийжүүлсэн ундааны тогтмол хэрэглэгчид нь өсвөр насны хүүхдүүд байгаа нь хамгийн их сэтгэл эмзэглүүлж байгаа бөгөөд энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна.

Харин хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчид  дээрх мэдэгдлийг эсэргүүцэж, ундааны найрлагад ордог бодисууд эрүүл мэндэд ямар ч аюулгүй гэж сурталчилсан хэвээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж