
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Rolls-Royce компани ирэх гуравдугаар сард Женев хотод болох автомашины үзэсгэлэн дээр цахилгаан хөдөлгүүртэй “Phantom” загварыг танилцуулах гэж байна. Гэхдээ Rolls-Royce электрон “Phantom” загварыг олон тоогоор үйлдвэрлэж эхлээгүй байгаа бөгөөд эхний ээлжинд хэрэглэгчдийн санаа бодлыг сонсох зорилгоор авто үзэсгэлэн дээр танилцуулах ажээ.
Rolls-Royce-ийн гүйцэтгэх захирал Торстн Муллэр Отвосийн мэдээлснээр Rolls-Royce компани ирээдүйд хэрэглэгчдийн сонголтонд бүрэн нийцэх автомашины технологи дээр ажиллаж байгаа ба Rolls-Royce-ийн эцэг гэгддэг BMW компани ч гибрид болон бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины технологийг гарган авахаар ажиллаж байгаа гэнэ.
Б. Энхцэцэг