“Хит”-ийг хожиход Пирс хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

“Хит”-ийг хожиход Пирс хэрэггүй

“Майами”-гийн их гурвал энэ улиралд ганцхан багийг л дийлээгүй яваа нь “Бостон Селтикс”. Тэд өнөөдөр “Хит”-ийг талбайдаа хүлээн авч, дахин хожлоо. Тус тоглолт энэ улиралд хоёр баг хоорондоо тоглож байгаа гурав дахь тоглолт нь  болсон билээ. Өнөөдрийн тоглолтод талбайн эзэд  хоёрдугаар үеэс тоглолтын санаачлагыг аван тоглож байсан бөгөөд сүүлийн хагасын эхний үед тооны харьцааг холдуулсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үе эхлэхэд тэд 13 онооны зөрүүтэй тэргүүлж байсан аж. Харин шинэ их гурвал сүүлийн үед сайн тоглож тооны зөрүүг ойртуулсан ч эцсийн мөчид Майк Миллерийн шидэлт амжилтгүй болсноор тэд гурван онооны зөрүүтэй хожигджээ.

Тус тоглолтын гол баатраар трипл-дабл хийсэн Рондо тодорлоо. Тэрбээр 11 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт хийсэн байна. Бостоны “Их гурвал”-аас Кевин Гарнетт 19 оноо, гурван оновчтой дамжуулалт хийн үр бүтээлтэй тоглолт гаргасан бол, бүх цаг үеийн холын зайн шидэлтийн аварга Рей Аллен 13 оноогоор багтаа тус болжээ. Харин багийн ахлагч Пол Пирс өөрийн карьерын хамгийн муу тоглолтоо өнөөдөр гаргалаа. Тэрбээр тус тоглолтонд 10 шидэлт гүйцэтгэсэн ч ганцыг нь ч оруулаагүй байна.

Тоглолтын дараа тааруу тоглосон Пирс “Би хөл болон гарныхаа гэмтэл, зовиурыг үл тоон тоглосоор л байна. Өнөөдөр гэмтэл маань намайг чанах шиг л боллоо” гэжээ. Пирс бямба гартгт хийсэн багийнхаа бэлтгэлийн үеэр баруун гараа өвтгөсөн байна.

“Үнэн” хочтой алдарт тоглогчийн маань хувьд 1038 дахь тоглолтдоо орсон бөгөөд өмнө 1999 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн тоглолтод талбайд 25 минут тоглохдоо 11 шидэлт гүйцэтгэж, ганцыг нь ч амжилттай болгож байгаагүй байна. Харин өнөөдрийн тоглолтонд тэр 39 минутыг талбайд өнгөрөөсөн. Тэрбээр уг тоглолтод ганцхан оноо авсан бөгөөд хоёр чөлөөт шидэлтийнхээ нэгийг оруулжээ.
Гарааны төвийн тоглогч Перкинс 15, харин сэлгээнээс Вон Вэйфэр, Глэн Дэвис нар 10-аас дээш оноо авч багийнхаа хожилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж