“Нисванис үргэлжлэл бий” ном мэндэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Нисванис үргэлжлэл бий” ном мэндэлнэ

“Нисванис” хамтлаг 15 жилийн ойдоо зориулаад дөрөвдүгээр сард тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэгвэл тус тоглолтод 15 жилийн ой гэдэг утгаараа 15 хамтлагийг урьж тоглуулах гэнэ. Тоглолтын сониноос дэлгэхэд “Нисванис” хамтлаг өөрсдийн  дуунуудыг бусад хамтлагуудад өөрийн стилиэр дуулах боломжийг олгожээ. Мөн тус хамтлагийн 15 жилийн түүхийг өгүүлсэн “Нисванис үргэлжлэл бий” нэртэй ном тоглолтын өдөр уншигчдын гар дээр очих нь ээ.

Дашрамд сонирхуулахад “Алтан ураг” хамтлаг дэлхийн оюуны өмчийн газарт гишүүнээр элснийхээ баярт зориулан хийсэн хүндэтгэлийн тоглолтод “Нисванис” хамтлаг “Алтан ураг” хамтлагтай “Улаан хэрүүлч” дуугаа хүргэсэн нь олны анхаарлыг татаад байгаа билээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Амгаа “Анх удаа дуулахад сонин байсан. Гэхдээ сайхан санагдсан. Рок урсгалын хөгжмийн найруулга нь гитарт зориулсан байдаг болохоор морин хуур, ёочинтой дуулахад өвөрмөц мэдрэмж төрсөн. Цаашид хамтарч ажиллахад бэлэн байна” гэж хэлжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж