Хурхирах эмгэгээс салах шинэ хэрэгсэл

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Хурхирах эмгэгээс салах шинэ хэрэгсэл

Ихэнх хүмүүс хурхирахыг хэвийн үзэгдэл мэт ойлгодог ч, энэ нь эрүүл мэндэд халтай зуршил гэдгийг АНУ-д явуулсан нэгэн судалгаагаар тогтоожээ. Ихэнх хүмүүс нойрон дундаа гэнэт амьсгалын зам нь түгжигдсэнээр, амьсгал авч чадахгүй хурхирч эхэлдэг байна. Аажмаар эрүү, хоолой, хэлний булчингууд тайвширч, эргээд хэвийн амьсгал авч эхэлдэг ажээ. Хүчилтөрөгчийн дутагдал ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг бөгөөд нэг шөнийн дотор олон удаа давтагддаг байна.

Зарим тохиолдолд хурхирах үзэгдэл нь хүмүүсийн эрүүл мэнд буюу өвчний байдалтай холбоотой байдаг ажээ. Жишээ нь: Диабит, зүрхний шигдээс зэрэг өвчний үед ихэнх хүмүүс байнга шахуу нойрондоо хурхирдаг бөгөөд 35-аас дээш насны хүмүүс илүү өртөмтгий байдаг гэнэ. Харин хурхирах хэмээх нэг төрлийн эмгэгийг анагаах харьцангуй хямд өртөгтэй эмчилгээний хэрэгслийг эрдэмтэд бүтээжээ. Энэ нь эрүүний боолт бөгөөд унтах үедээ зүүж унтвал хурхирах эмгэгээс амархан салж болно гэжээ. Эрүүний боолт нь эрүүний доод хэсгийг өргөж өгснөөр амьсгалын дутагдалд орохоос сэргийлдэг гэнэ. Уг боолтыг технологийн өндөр түвшинд боловсруулж, хөнгөн, биед маш эвтэйхэн байхаар хийсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж