С.Жавхланг гудамжны гуйлгачин гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

С.Жавхланг гудамжны гуйлгачин гэжээ

“Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн  дуучин МУГЖ С.Жавхлан, “Хөх Монгол” бүлгэм, “Тэнгэрийн сувд Монгол” бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.  Тэд  “Илжгэн” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баяраар  төр түмний золголтыг хийхээр УИХ-ын гишүүд, яам тамгын газрын дарга нарт хүсэлт хүргүүлжээ.  Харин тэдний хүсэлтийг нэг ч гишүүн хүлээж аваагүй бөгөөд гудамжны гуйлгачинг сар шинээр гэртээ  оруулдаггүй биз дээ гэх утгатай хариуг зарим гишүүд ирүүлсэн байна. МУГЖ С.Жавхлан Чингэлтэй дүүрэгт өрсөлдөж байсан Д.Зоригт сайдтай золголт хийж, тойрогтоо хийсэн ажлынх нь талаар ярилцахыг санал болгосон боловч мөн гудамжны гуйлгачинтай золголт хийхгүй гэх хариулт өгсөнд ихэд эмзэглэж буйгаа дуулгалаа. Тэрбээр “Д.Зоригт сайд тойргоо нэг эргэхгүй бол таныг сурсан иргэд олон байна” гэдгийг хурлын үеэр онцолсон юм. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж