Хулгайгаар мод тээвэрлэснийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Хулгайгаар мод тээвэрлэснийг саатуулжээ

Сонгинохайрхан дүүргийн  нутаг дэвсгэр Тахилтын замд энэ сарын 12-ны 15:50 цагийн үед УНЗ 10-24 дугаартай Istana маркын машиныг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн  449-р чиглэлийн эргүүлийнхэн саатуулан шалгахад, Баянгол дүүргийн арвандөрөвдүгээр хорооны иргэн 24 настай, эрэгтэй Т гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явсныг илрүүлэн  эрүүгийн хэрэг үүсгэн  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн арвангуравдугаар хороонд өөрийгөө буудсан хүн байна гэсэн мэдээллийг 02-р сарын 12-ны 23:00 цагт шалгахад, тус хорооны иргэн арваннэгдүгээр ангийн сурагч 18 настай эрэгтэй Б гэртээ аав Д-гийн эзэмшлийн ТОЗ-8 буугаар өөрийгөө буудаж, гэмтсэн болохыг тогтоожээ. Уг хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж