Сумын уур зуух дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Сумын уур зуух дэлбэрчээ

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт “Ундрах” ХХК-ний 1 дүгээр уурын зуух энэ сарын 11-нд дэлбэрч,  барилгын дээвэр нуржээ. Уурын зуух нь ОХУ-д 2001 онд үйлдвэрлэгдсэн “КВ-2500” маркийн тогоотой байсан бөгөөд гэмтэл үүссэний улмаас тогоо хагарч уурын зуух зогссон байна. Гэмтэл гарсан газарт аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, Нөөц зуухыг ажиллуулан албан байгууллага, айл өрхүүдийг дулаанаар  хангаж байгаа аж. Түүнчлэн ОБХ-ийн албан хаагчид, “Амь-Ус” Трейд ХХК, уурын зуухны ажилчид,  мэргэжлийн ангиуд нурсан дээврийн хавтанг зөөж дахин дээвэрлэх, зуух тавих зэрэг ажлыг хийж байна. Мөн Зэвсэгт хүчний 325 дүгээр ангиас  нэг кран, барилгын компаниас нэг краз кран машиныг дайчилжээ.

Тус уурын зуух нь 219 айл, цэцэрлэг, Прокурор, Шүүх, Тагнуулын хэлтэс, Монгол банкны граж, “Амь-Ус” трейдын граж, Нисэхийн граж, Спорт хороо, Улиастай сумын ЗДТГ, “Ардчилсан нам”-ын байр зэрэг 10 аж ахуйн нэгжийг дулаанаар хангадаг байжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж