
Sony-ийн алдарт, маш өндөр хамгаалалттай гэгддэг Playstation 3-ыг Geohot хэмээх хоч нэртэй нэгэн хакер залуу бусад хакер андуудтайгаа хамтраад саяхан Jailbreak хийж дөнгөсөн. Харин Sony-ийнхан хуулийн дагуу асар олон арга хэмжээг авч тэдэнтэй зууралдаж байх хойгуур нь дахиад шинэ гаргасан 3.56 firmware-ийг нь KaKaRoToKS хэмээх хакер ганцхан өдрийн дотор хакдчихжээ.
Гэхдээ Sony-оос тэр даруй нууцлалыг тэр дор нь өөрчилж, түлхүүр үг нь санамсаргүйгээр үүсдэг шинэ хамгаалалтыг бий болгосон байна. Одоогоор 3.56 firmware-ийг буцааж downgrade хийх хялбар арга зам байхгүй учраас та PS3-аа эрх чөлөөтэй ашиглах сонирхолтой байгаа бол Firmware update хийхгүй байхыг зөвлөж байна.