Тим Бернерс-Ли, World Wide Web

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Тим Бернерс-Ли, World Wide Web

Тим Бернерс-Ли нь цахим сүлжээг анх санаачилсан хүн хараахан биш юм. Түүний толгойд шинэ санаа нь орж ирэх үед цахим сүлжээг дэлхий дахин мэддэг болоод арав гаруй жил өнгөрч байжээ. Гэвч Тим тэрхүү цахим орон зайд та бидний мэдэх хэлбэр дүрсийг "бэлэглэсэн" нэгэн юм. Тэрбээр URI, URL, HTTP, HTML-ийг зохион бүтээсэн. Баримтаас үзэхэд Интернэтийн үндэс, бичиг баримтын гипер илгээлт, вэб сайтуудын хоорондын илгээмж зэрэг үйлдлүүд нь зөвхөн түүний ачаар бий болсон гэж ойлгож болно. Тим Швейцарийн CERN компанид ажиллаж байх үедээ буюу аль 1989 онд анхны санаагаа дэвшүүлж байжээ. Харин 1991-1993 оны хооронд тэрбээр URI, HTTP, HTML зэргийг бүтээсэн юм. Өнөөдөр дэлхийг хэрсэн асар өргөн интернэт сүлжээг үүсгэсэн хүмүүсийн нэг нь Тим мөн. Түүнийг британичууд "Английн хүлэг баатар" хэмээдэг байна. Тим боломжийн тансаг амьдралтай боловч онцгой баян хүн биш. Гэхдээ Интернэтийн орон зайн хамгийн чухал хэсэг буюу World Wide Web-ийг зохион бүтээсэн түүний нэрийг дэлхийг өөрчилсөн хүмүүсийн жагсаалтад багтаахгүй байхын аргагүй юм.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж