Сирид Facebook, Twitter, Youtube-ийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Сирид Facebook, Twitter, Youtube-ийг зөвшөөрлөө

Сирийн интернэт хэрэглэгчид Facebook, Twitter, Youtube зэрэг нийгмийн сүлжээ болон бусад алдартай эх сурвалж руу орох эрхтэй боллоо. Ийнхүү таван жил үргэлжилсэн хориг цуцлагдсан байна. Дамаскийн эрх баригчид Тунис, Египетэд болсон үйл явдлыг давтахгүйн тулд дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Сирийн Ерөнхийлөгч  Башар Асад саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө "Манай улсад шаардлагатай өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа тул Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан болох аюул харагдахгүй байна" хэмээн онцолжээ.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж