90GB файлыг 1 грамм бактерид…

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

90GB файлыг 1 грамм бактерид…

Компьютер дээрх мэдээллээ амьд организмд хадгалах, эсвэл компьютерийн вирус хүнийг өвчлүүлдэг бол яах бол гэж та бодож байсан уу? Тэгвэл энэ биелж ч магадгүй юм. Үүний эхлэлийг Хятадын Хонг Конгийн Их Сургуулийн эрдэмтэд тавьжээ.

АНУ өөрсдийн Тусгаар Тогтнолын Тунхаг бичгийг 18 ширхэг бактерийн эсэд багтаан хадгалсан бол харин эдгээр эрдэмтэд үүнтэй төстэй боловч илүү өргөн хүрээнд туршилт хийж нэг граммд багтах 10 сая гаруй бактерийн эсэд мэдээллийг хадгалж туршжээ. Үүнээс гадна бид компьютерт хадгалсан мэдээллээ хамгаалах, encrypt хийх (шифрлэх) гэж  махаа зулгаадаг бол уг бактерийн хувьд генийн шинэ хослол үүсэх явцын ачаар автоматаар encrypt хийгддэг.

Гэхдээ энэ технологи одоогоор тийм ч төгс биш байгаа. Хадгалсан мэдээллээ буцааж гаргаж авахын тулд маш өндөр өртөгтэй төхөөрөмж хэрэглэх шаардлагатай. Мөн организмын мутацид орж мэдээллийн зарим хэсгүүд устах магадлалтай. Хэрэв уг технологийг амьдралд хэрэгжүүлсэн тохиолдолд нилээн өндөр боломж бий болгох юм байна. Жишээ нь бактерид мэдээлэл хадгалах хэмжээ бараг хязгааргүй. Бас зарим төрлийн бактериуд цахилгаан соронзон пульс, бүр цөмийн бөмбөгийн дэлбэрэлтэд ч тэсвэртэй байдаг нь мөн давуу тал болох юм байна.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж