Сёдерлинг аваргаа хамгаалав

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Сёдерлинг аваргаа хамгаалав

Нидерландын Роттердам хотноо талбайн теннисний танхимын дэлхийн тэмцээн 38 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Аваргын тоглолтод Робин Сёдерлинг, Жо Уилфред Цонга нар шалгарсан. Сёдерлинг 12 сарын өмнө энэ тэмцээнд аваргалж байсан бол Цонга 2009 оноос хойш анх удаагаа АТР-гийн шигшээд шалгарсан нь энэ юм. Хоёр теннисчний тулаан ч өрсөлдөөнтэй өрнөсөн. Шведийн теннисчин Цонгагийн давуулалтыг авч, 2:0-ээр тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч Францын теннисчин гурав дараалан эйс хийж, брейк хийснээр удалгүй тоглолтыг 3:3 болгон тэнцүүлжээ. Гэхдээ Сёдерлинг 8 дахь гэймд дахин брейк хийж, улмаар 6:3-аар эхний сетэд хожсон байна. Харин Цонга дараагийн сетийг брейкээр эхлүүлж, дөрвөн эйс дараалж хийснээр 5:2-оор тэргүүлж эхэлжээ. Ингэснээр тоглолтоо олсон Франц теннисчин 6:3-аар хожиж сетийг тэнцүүлсэн байна. Шийдвэрлэх сетэд харин аваргаа хамгаалагч Сёдерлинг цорын ганц брейк хийсэн нь тоглолтын хувь заяаг шийдэж, 6:3-ын харьцаатай ялалт байгууллаа. Робин Сёдерлинг ийнхүү Роттердамд дараалан түрүүлснээр түүний нэр Артур Эш, Штефан Эдберг, Николас Эскюде нарын домогт теннисчдийн хамт бичигдэх боллоо.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж