Дэлхийн №1-ийн анхны ялагдал

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн №1-ийн анхны ялагдал

Энэ жил WTA-ийн тэргүүн тэмцээнд багтсан Опен Газ де Франц тэмцээний шигшээ тоглолт өчигдөр Парисын Пьер дэ Кубертэн ордонд боллоо. Олимпийг үндэслэгчийн нэрэмжит ордонд 19 дэх жилдээ тус тэмцээн зохион байгуулагдсанаас шигшээд Ким Клейстерс, Петра Квитова нар шалгараад байсан. Тус тэмээний хагас шигшээд шалгарснаар дэлхийн чансааг тэргүүлэх эрхтэй болсон Бельгийн Ким Клейстерсийн хувьд өнгөрсөн жилийн шилдэг залуу теннисчин Квитова хүндхэн шалгуур нь болох байлаа. Чехийн теннисчин энэ улиралд 17 тоглолт хийснээс ганцхан ялагдсан, сайн формтой байгаа. Үүнийгээ ч тоглолтын эхнээс харуулж, Клейстерсийн давуулалтыг өөртөө авчээ. Дараагийн гэймд харин Бельги теннисчин брейк хийж, тоог тэнцүүлсэн бол 20 настай Чех теннисчин өрсөлдөгчийнхөө дахин нэг давуулалтыг өөрийн болгож, 4:2-оор тэргүүлж эхэлсэн байна. Улмаар эхний сетийг 6:4-өөр хожжээ. Тоглолтоо олсон Квитова дараагийн сетийг ч брейк хийн эхлүүлж, 10 удаа эйс хийснээр 6:3-аар дахин хожиж, Парист цом өргөх эрхтэй болсон байна. Чехийн теннисчний карьерын гурав дахь түрүү энэ болсон бол дэлхийн №1 Клейстерс чансаагаа удахгүй алдах аюултай тулгарлаа. Данийн Каролинх Возняцки ердөө 180-хан чансааны оноо дутуу түүний ард бичигдэж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж