Дэр нэвт уйлах биш, элгээ хөштөл инээв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Дэр нэвт уйлах биш, элгээ хөштөл инээв

Өнгөрсөн баасан гаригт  “Улс төрийн нам, задрал ба нэгдэл” хэмээх уулзалт хэлэлцүүлэгийг “PUMA IMPERIAL” зочид буудалд МАХН-ын зүгээс зохион байгууллаа. Уулзалтад нийт есөн илтгэгч оролцохоос Сонгогчийн боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа хүрэлцэн ирээгүй. Харин түүний оронд тус төвийн гүйцэтгэх захирал Б.Одонтуяа түүний илтгэлийг цугласан олонд сонордуулсан юм. Илтгэл нь “Нам ба сонгуулийн луйвар” сэдэвтэй.

Түүний илтгэлд өгүүлснээр намууд сонгуулиар ямар нэг хэмжээгээр луйвар зайлшгүй хийдэг, товчхондоо жижиг нам жижиглэнгийн луйвар хийдэг, том нам бөөний луйвар хийж сонгуульд ялдаг аж.

Харин энэ үгийг сонссон ҮШН-ын удирдах зөвлөлийн гишүүн М.Энхсайхан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Шинэбаяр тэргүүтэй төлөөлөгчид дэрээ уйлах биш, элгээ хөштөл инээв.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж