Алдагдал өндөр гарахад хувь хишиг нөлөөлсөн гэв

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Алдагдал өндөр гарахад хувь хишиг нөлөөлсөн гэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн С.Оюун нар өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын намрын чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нь томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэн батлуулахад гол үүрэгтэй ажилласан. Тодруулбал, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай хууль, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн төслүүд болно. Батлагдсан нэгдсэн төсвийн алдагдал өмнөх жилийнхээс өссөн нь Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэддээ бэлэн болон бэлэн бусаар 805 тэрбум төгрөгийг олгохоор болсонтой холбоотой гэлээ. Түүнчлэн дээрх байнгын хороо нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлуулсан байна.

Харин Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтран ажиллахаар болоод байгаа. Энэ хүрээнд байнгын хорооны гишүүд Зүүн Европын орнуудад ажиллаж, төсвийн эрх мэдлийг орон нутагт хэрхэн амжилттай шилжүүлсэнтэй биечлэн танилцах гэнэ.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж