
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн хэлснээр ардчиллын партизанууд сайн “туулайчид” аж. Галт тэрэг, цагаан онгоц, “Зил-130” машинаар туулайчилсаар 21 аймагт хүрнэ. Замын зардалгүй байсан учраас туулайчилхаас аргагүй. Зарим үед “Ардчилал” сонин өвөртлөөд л морддог байж. Замын зардалгүй партизанууд “Ардчилал” сонингоо зарж байгаад мөнгө “босгочихно”. Шуураад л авдаг байсан гэнэ. “Ардчилал” сонин тухайн үед нэг төгрөгийн үнэтэй бол “Үнэн” сонин 85 мөнгөний үнэтэйгээр худалдаалагддаг байжээ.
Г.Дарь