Тэд хайртыгаа хэрхэн баярлуулах бол?

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Тэд хайртыгаа хэрхэн баярлуулах бол?

ДУУЧИН НАРА: 

-Өглөөний мэнд. Гэгээн хайрын өдрөөр хайртай залуудаа ямар бэлэг барих гэж байна вэ?

-Энэ
жил би найз залуудаа маш гоё сюрприз барих гээд бэлдчихсэн байгаа. Орой
болтол жаахан нууцалмаар байна аа. Харин өмнөх жилүүдэд зүрхэн
хэлбэртэй шоколад, тэгээд бас өөр ямар нэгэн бэлэг өгдөг байсан. Гэхдээ
өнгөрсөн жил ажил ихтэй байсан болохоор сайн баярлуулж чадаагүй.

-Та хоёр хамтдаа амьдарч байгаа юу?

-Үгүй ээ. Одоохондоо тус тусдаа байгаа.

-Шинэ уран бүтээл хийж байна уу. Нэг л завсардаад байх шиг?

-“Уучлаарай залуу минь” гэдэг дуу маань бэлэн болчихсон байна. Маргаашнаас  телевизээр цацаж эхэлнэ.


ДУУЧИН С.ЖАВХЛАН:

-Сайн байна уу та. Өнөөдөр Гэгээн хайрын өдөр. Та энэ өдөр эхнэрээ яаж баярлуулах гэж байна вэ.

-Би
угаасаа баяр ёслол тэмдэглэдэггүй хүн шүү дээ. Тиймээс хайрын баяр энэ
тэрийг тэмдэглэхгүй ээ. Угаасаа тэнгэрээс С.Жавхлан гэж ийм том бэлэг

Охин тань одоо овоо том болж байгаа юу? 

-Би охиныхоо тухай яримааргүй байна. Цагаан хэл ам хүрчихнэ.


HERO ЭНТЕРТАЙНМЕНТ"-ын захирал Б.БААТАР:

Танд гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Эхнэрээ яаж баярлуулах гэж байна?

-Ундраа
надад зүрхэн хэлбэртэй шоколад, би Ундраад цэцэг бэлэглэдэг
уламжлалтай. Харин орой манай найзууд бүгдээрээ нийлж байгаад эхнэрүүдээ
баярлуулах төлөвлөгөө боловсруулсан.  Хоолонд оруулаад л цаашаа жаахан
явцгаах бодолтой байна.Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж