
Монголын олимпийн боксын холбооны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Залуучуудын улсын аварга шалгаруулах 37 дахь удаагийн тэмцээн эрэгтэй 11, эмэгтэй 10 жинд аваргуудыг тодруулах юм. Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр 15.00 цагаас “Алдар” спорт хорооны зааланд болох ажээ.
С.Цэлмэг