Оюутнууд сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Оюутнууд сайн үйлсийн төсөл хэрэгжүүлэв

Швейцарийн Хөгжлийн агентлаг Зориг сантай хамтран бага орлоготой малчин өрхийн сурлагаараа тэргүүлэгч оюутнуудад тэтгэлэг олгох Хөтөлбөр зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байна. Хамрагдсан оюутнууд хөтөлбөрийн үр шимийг өөрсдөө хүртээд зогсохгүй эргээд нийгэмдээ тустай төсөл санаачлан хэрэгжүүлдгээрээ онцлогтой юм. 2010-2011 оны хичээлийн жилд тэтгэлэг хүртсэн 111 оюутан 14 багт хуваагдан төсөл хэрэгжүүлж дуусаад байна.  Тухайлбал, хаяг тогтоох төвийн хүүхдүүдийг бүртгэлжүүлэх програм зохиох, цусны донор болох аянг их, дээд сургуулиудад зохион байгуулж цус хандивлах, Нийслэлийн захын дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын номын санг баяжуулах зэрэг сайн санааны олон төслийг оюутнууд хэрэгжүүлжээ.

Оюутнууд хэрэгжүүлсэн төслөө Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Зориг санд тайлагнах ажиллагаа 2011 оны 02-р сарын 15-ны 11 цагт Зориг сангийн байранд болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж