
Үндэсний хөрөнгө оруулалттай “Энержи ресурс” ХХК Өмнөговь аймгийн төв Даланзадгадын дулааны цахилгаан станцыг нүүрсээр хангаж байна. Тус аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худагийн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг “Энержи ресурс” ХХК орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн бодлогынхоо хүрээнд олборлосон нүүрсээ аймгийн дулааны цахилгаан станцад нийлүүлдэг гэнэ. Ухаа худаг уурхайн нүүрсний нөөцийн дийлэнх хэсэг нь өндөр чанарын коксжих нүүрс учраас эрчим хүчний үйлдвэрлэлийн хэрэглээнд шууд нийлүүлэх боломжгүй. Иймд уурхайгаас олборлосон нүүрснээс тусгайлан ангилан ялгалт хийсний үр дүнд станцад нийлүүлж болохуйц эрчим хүчний нүүрсийг гарган авдаг аж.
Ж.ГЭГЭЭ