
Энэ удаагийн чуулга уулзалтыг жишиг болгон зохион байгуулах юм. Тиймээс энэ сарын 25-нд чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэг чуулга уулзалтанд оролцох бизнесийн төлөөлөл, ТББ-уудын уулзалт зөвлөгөөн болно. Мөн эдгээр ажлын хэсгийнхэнд Германаас төлөөөлөгчид ирж сургалт зохион байгуулах юм байна. Дашрамд хэлэхэд өнгөрсөн жилийн гадаадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтанд Төв аймгаас 20 гаруй төсөл оролцож байсан.
Г.Хишигсүрэн