Э.Оюумаа “Infiniti FX-35”-аар гангарав

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Э.Оюумаа “Infiniti FX-35”-аар гангарав

Нийтийн дуучид дундаа хамгийн хөөрхөн гэгддэг дуучин Э.Оюумаа сүүлийн үед хотын гудамжаар цагаан “Infiniti-FX-35” машинтай давхих болжээ. Түүний хөлөглөж буй ганган ”Infiniti-FX-35” машин нь Монголд дунджаар 31,000,000  төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд 100 км 15-17 литр бензин иддэг байна. Дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хэсэг хугацаанд хамт амьдарч байсан дуучин бүсгүй саяхан “Би Ээнээгийн хоёр хүүхдийг бодоод л салсан. Түүнээс биш бид хоёр бие биедээ хайртай хэвээрээ” гэсэн ярилцлага өгч багагүй шуугиан дэгдээсэн. Харин дуучин Ч.Бат-Эрдэнэ Ирланд улсад менежментийн мастерт суралцаж байгаа аж.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж