Төрийн албаны ёс зүй, хариуцлагыг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Төрийн албаны ёс зүй, хариуцлагыг сайжруулна

Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлөөс 2011 оныг “Төрийн албан дахь ёс зүй, хариуцлагын жил” болгох уриалга гаргалаа.Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх зорилгоор “Ёс зүйн хороо”-г Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ахлуулан  найман хүний бүрэлдэхүүнтэйгээр  байгууллаа. Ингэснээр төр, иргэний харилцаа холбоог сайжруулах, хүнд суртлыг арилгах, төрийн ёс зүй, харилцаа, хариуцлагыг сайжруулах асуудалд дэвшил гарна гэж орон нутгийн удирдлагууд үзэж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж