
“Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн сургалт Завхан аймагт боллоо. Японы Олон Улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага “JICA”-гийн шугамаар хэрэгжиж буй төслийн хүрээнд Зүүн болон говийн бүсийн ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй багш удирдах ажилтнуудад найман хичээлээр модульт сургалтыг бүсийн түшиц Завханмандал, Тосонцэнгэл I сургууль дээр зохион байгууллаа.