
Цэргийн дээд Зөвлөлөөс улсын мэдлийн телевизийн сувгаар тав дахь удаагаа мэдэгдэл хийж, Хосни Мубарак огцорсныг олон нийтэд мэдээлээд харин ерөнхий сайд Ахмед Шафикийг улс орныг удирдах үүрэгт ажилд нь хэвээр үлдээснийг дурдсан байна. Зургаан сарын дараа эхлэх сонгууль хүртэл тусгай тусгай хороо байгуулж, Үндсэн хуульд зарим төрлийн өөрчлөлтүүд оруулах болсныг зарласан байна.
Өнгөрөгч бямба гаригт Зэвсэгт хүчний дээд Зөвлөл Мубаракийг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг хүндэтгэн үзнэ гэж мэдэгдээд 1979 онд Израил улстай байгуулсан энх тайвны гэрээ ч бас орж байгаа юм гэжээ.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг