Сансрын мананцрын зургийг авчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Сансрын мананцрын зургийг авчээ

Одон орон судлаачид сансрын мананцрын шинэ зургийг авсан бөгөөд Хойд Америк хэмээн нэрлэлээ. Учир нь энэ мананцар нь Хойд Америк тивийн хэлбэртэй төстэй байгаа аж.

Сансрын мананцарт үүлсийн хий болон тоос багтдаг бөгөөд шинэ од, тив үүсэх үндсэн нөхцөл нь болдог юм байна.

Тоос нь телескопын оптик диапазонд тод биш харагддаг учир мананцрын дотоод бүтцийг одон орон судлаачид нарийвчлан харах боломжгүй байсан аж. Харин Spitzer телескопын тусламжтайгаар мананцрын харагдахгүй байсан хэсгийн зургийг авч, хоёр мянга орчим биетийг ажигласан юм. Эдгээр биетүүд шинэ од үүсгэх магадлалтай бөгөөд эрдэмтэд өмнө нь хоёр зуу орчим гэрэлт биетийг харж байсан ажээ.

Түүнчлэн Хойд Америк мананцрыг дахин судлах шаардлагатай байгаа бөгөөд Нарны аймгаас хэр хол зайд байгааг тодорхойлох юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж