
Өнөөдөр гэгээн хайрын Валентины баярын өдөр. Иймд “Хайрын эрэлд” телевизийн олон ангит кино нээлтээ хийж, анхныхаа ангийг үзэгчдэд хүргэж байна. Монголын үндэсний “Боловсрол суваг” телевизээр орой бүр 22.00 цагаас гарах “Хайрын эрэлд” кино нийт 40 ангитай. Энэхүү кинонд жүжигчин Т.Цэмпилмаа, Ц.Төмөрбаатар, Р.Анхням, О.Оюун, Б.Баярмаа гэх мэт олон алдартай жүжигчид гол дүрд тоглосноос гадна Монголын тайз дэлгэцийн бүхий л алдартнууд оролцжээ.
Иймд жилд ганцхан удаа тохиодог гэгээн Валентины өдрийн орой эхлэх “Хайрын эрэлд” кинотой хамт байж, киноны үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг үдэш бүр 22:00 цагаас Боловсрол суваг телевизийг эфирээр хүлээн авч үзээрэй. Дашрамд хэлэхэд энэхүү гэр бүлийн драмыг Free line студийн уран бүтээлчид хийжээ.