Телевизийн хөгжилтэй хөл нийлүүлцгээе

Хуучирсан мэдээ: 2011.02.14-нд нийтлэгдсэн

Телевизийн хөгжилтэй хөл нийлүүлцгээе

Дэлхийн телевизийн хөгжилтэй хөл нийлүүлэх цаг болжээ

Мэдээллийн даяарчлал төгс утгаараа явагдаж буй XXI зуунтай монголчууд хөл нийлүүлэн алхахыг хичээж буй. Өнөөдөр бид өндөр хурдны интернэтээр аялж, хүссэн мэдээллээ авахаас гадна ертөнцийн өнцөг булан бүрт байгаа танилтайгаа дуртай цагтаа харилцаж байна. Түүнчлэн гурав дахь үеийн технологи бүхий гар утас ашиглан дүрсээ харангаа ярих боломжтой болсон нь үүний нэгэн илрэл. Энэ бүхэн хэрэглээнд нэвтэрч, амьдралын энгийн хэв маяг болтлоо багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан нь мэдээж. Монголчууд ч энэ үеийг удаан хүлээсэн. Учир нь мэдээллийн технологийн салбарын хөгжил өдөр, цаг, минутаар хэмжигдэж, асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй юм.

Тэгвэл одоо Монголын телевизийн салбар дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг болж, шинэ үеийн зурагтны гайхамшгийг мэдрэхийг үзэгчид хүсэж байна. Хэдэн жилийн өмнө “Бүх нийтийг компьютержүүлэх аян” хөтөлбөр хэрэгжиж байсан шиг өнөөдөр Монголд бүх нийтийг шинэ үеийн телевизээр хангах аян өрнөж байна. Айл болгон өндөр нягтралын “Full HD” гаралт бүхий LCD зурагт худалдан авч, LED, Mirror TV зэрэг шинэ үеийн телевизорууд Монголын зах зээлд нэвтрэн орж ирлээ. Сувгаа тохируулахдаа зурагтны нүүрэн дээрх чихийг нь эргүүлдэг, хайрцаг шиг том хар зурагт үздэг байсан он жилүүдийг бодвол бидний хувьд энэ бол дэвшил. Гэхдээ LCD телевизор ханандаа өлгөснөөр техникийн дэвшлийг бүрэн мэдэрч байна гэвэл өрөөсгөл ойлголт.

Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий ийм телевиз гэртээ тавьчихаад хүссэн кино, нэвтрүүлгээ өндөр нягтралын HD форматаар үзэж чадахгүй жирэлзүүлээд сууж байгаа бол интернэтэд холбогдоогүй компьютер тавьчихаад тетрис тоглож, текст шивэх төдийхнөөр ашиглаж буйтай адил юм. Тэгвэл бидний худалдан авсан LCD, LED, Mirror телевизүүд HD-гээр дотоодын болон дэлхийн шилдэг сувгуудыг танай гэрт хүргэхээс гадна олон гайхалтай давуу тал, телевиз үзэх эрх чөлөөг мэдрүүлэх боломжтой. Гагцхүү үүнд технологийн шинэ шийдэл л үгүйлэгдэж байна. Юун төлөө бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа билээ. Дэлхийн телевизийн хөгжлийг Монголчуудад мэдрүүлж чадах техникийн тэр шийдлийг нийгэм маань шаардаж байна.

Өндөр нягтралын НD дүрс гэдэг бол 1080 пиксел нягтралтайгаар дуу, дүрсийг бодит мэт дамжуулах, дэлхийн технологийн гайхамшгуудын нэг юм. Шинэ үеийн HD дүрс, дууны дамжуулалт бүхий гайхамшигт IPTV үйлчилгээг “Юнивишн”  компани тун удахгүй нэвтрүүлэх гэж буй сайхан мэдээг нэгэн танил маань дуулгасан нь телевизийн үнэнч үзэгч миний сонссон болон уншигч танд хүргэх  гайхалтай сайхан мэдээ байлаа. Харин удахгүй хүргэх дараагийн нийтлэлээрээ бид энэ талаар илүү дэлгэрэнгүй, сонирхолтой мэдээллүүдийг хүргэх болно.

Р.Цолмон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж