Б.Хурц хэзээ давж заалдах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Б.Хурц хэзээ давж заалдах вэ?

Их Британи улсын Куентин Пурди дүүргийн, Вестминстер
хотын Дээд шүүхээс Монгол Улсын иргэн 41 настай 
Б.Хурцыг Европын холбооны улсын баривчлах актийн дагуу Германы талд шилжүүлэх
шийдвэрийг энэ сарын 18-ны өдөр гаргалаа. Шүүх хурлын шийдвэрийг шүүгч Парди танилцуулсаны
дараа Б.Хурц давж заалдах эрхтэйг сануулсан бөгөөд Монголын тал давж заалдахаар
болсон байна. Шүүх хуралд ГХЯ-ын Төри
йн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Элчин
сайд Б.Алтангэрэл, ГХЯ-ын Консулын газрын захирал Д.Ганхуяг, Тусгай үүрэг гүйцэтгэгч
Элчин сайд Ц.Болор, ЭСЯ-ны зөвлөх, консул Н.Батаа нар болон Б.Хурцын эхнэр, хүү
нь оролцов. Тулгар биетэй байсан Б.Хурцын эхнэр Лондонд амаржиж дөрөв дэх хүүхдээ
төрүүлсэн байна.  Манай улсын иргэн Б.Хурцад
холбогдох  шүүх хурлыг Английн шүүх бүрэлдэхүүн
долоон удаа хуралдаж өнгөрсөн баасан гаригт ийн анхан шатны шүүхийн эцсийн шийдвэрийг
гаргасан юм.

 Шүүх хурлын талаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга Г.Баясгалангаас тодрууллаа.

-Б.Хурцыг Германы талд
шилжүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Манай талаас тавьсан үндэслэлүүд яагаад
нотлогдсонгүй вэ?

– Монгол Улсын иргэн төрийн
өндөр албан тушаалтай, дипломат ямба эрхтэй Б.Хурцыг хууран мэхлэх замаар Английн
зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилсан гэсэн үндэслэлийг
манай талын өмгөөлөгч Алан Жонс өнгөрсөн хугацаанд анхан шатны долоон удаагийн шүүх
хуралд  тавьсан. Харин Английн шүүх бүрэлдэхүүн
тайлбар баримтыг нягталж үзээд хангалттай нотлогдоогүй гэх үндэслэлээр Германы талд
шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Манай талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа
мэдэгдсэн.

– Түүнийг Англи руу
зорчихдоо дипломат ажлаар бус, бизнесийн аялалаар явж байсан нь  гол буруутгах нотолгоо болсон гэж зарим гадаадын
сайтуудад мэдээлжээ. Энэ хэр үндэслэлтэй вэ?

– Б.Хурц бизнес ангилалын
визээр Англид зорчсон нь үнэн. Гэхдээ түүнд ямар ангилалын виз олгох нь Улаанбаатар
дахь Их Британий Элчин сайдын яамны мэдэх асуудал. Шүүх хурлын процессийг нэг бүрчлэн
мэдээлэх боломжгүй юм.

-Ажлын хэсгийнхнээс Б.Хурцад
холбогдох шүүх хурлын явцын талаар мэдээлэл авахыг хүссэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл
өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм. Тиймээс бид эх сурвалжийн мэдээллийг уншигчиддаа
хүргэе.

Б.Хурцыг
чандлан хамгаалалтад оруулж, 17 хоногийн дотор хүлээлгэн өгсүгэй

www.independent.co.uk/news
сайтад мэдээлснээр Вестминстер хотын Дээд шүүхэд болсон шүүх хуралдааны эцсийн шийдвэр
гарах өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч талаас “ Ноён Б.Хурц 41 настай. Тэрбээр төрийн
албан хаагчийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэрдэгдэж байсан монгол улсын иргэн  Д.Энхбатын иргэний эрх чөлөөнд хууль бусаар халдан
хулгайлсан хэргийн улмаас эрэн сурвалжлагдаж байсан юм. Улмаар Ноён Б.Хурц 2003
онд Франц улсын нутаг дэвсгэрээс Д.Энхбатад нойрсуулах  бодис хэрэглүүлж ухаан алдуулан Улаанбаатарт хүргэх
ажлыг гардан зохион байгуулсан байх бүрэн үндэслэлтэй.  Харин түүний хулгайлсан  ноён Д.Энхбат нь 1998 онд сайдын албанд нэр дэвшигч
С.Зоригийн  амь насанд халдсан хэрэгт сэжиглэгдсэн
нэгэн байжээ” гэсэн бол манай талаас шүүх хуралдааны үеэр  өмгөөлөгч Алан Жонс  хэлэхдээ ноён Б.Хурц дипломат халдашгүй ямба эрхтэй
байсныг дурдаж түүнийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны
даргыг тус улсын Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх албанынхан өнгөрсөн есдүгээр
сарын 17-ны өдөр Хитроу нисэх онгоцны буудлаас баривчилсан нь буруутай үйлдэл гэдгийг
дурдсан байна.  Өмгөөлөгч Алан Жонс  үргэлжлүүлэн 
ноён Б.Хурцыг улс төрийн дээд түвшинд явагдах хэлэлцээрт урьж авчирсан нь
Их Британи улсын аюулгүй байдлын зөвлөх хүндэт Питер Рикеттс, зохион байгуулалттай
гэмт хэргийн эсрэг тэмцэх албаны дарга Ульям Най нартай биечлэн уулзах албаны визтэй
ирсэн  гэдгийг  шүүгчдэд нотлох баримттай тайлбар хийсэн байна.
Эцэст нь Ерөнхий шүүгч, ноён Б.Хурцыг албан ёсны айлчлалаар ирсэнд нь эргэлзэхгүй
байгаагаа илэрхийлээд Герман Улсын баривчлах захирамж дахь заалтуудыг уншаад гайхаж
байгаагаа нуугаагүй байна.  Шүүх хурлын төгсгөлд
Ерөнхий шүүгч шийдвэрээ танилцуулахдаа “ Монголын төр засаг, ноён Б.Хурцыг халдашгүй
бүрэн эрхтэй зорчиж байсан гэж үзэж байгаатай Нэгдсэн Вант Улсын төрийн албанынхан  санал нэг байна” гэж ээ. Ингээд Ерөнхий шүүгч
Парти  ноён Б.Хурцыг Европын холбооны улсын
баривчлах актийн дагуу Германы талд шилжүүлэх шийдвэрийг  танилцуулж давж заалдах эрхтэйг сануулсан байна.
Ийн өнгөрсөн хугацаанд шүүгчид  долоон удаагийн
шүүх хуралд хоёр талаас гаргасан  тайлбар
үндэслэлүүдтэй Английн шүүх бүрэлдэхүүн нэг бүрчлэн танилцаж  шүүхийн шийдвэрээ гаргажээ. Харин дараа дараагийн
шатны шүүх хурал хэрхэн үргэлжлэх,  хяналтын
шатны шүүхийн эцсийн шийдвэр  гарахад хэр
хугацаа шаардагдах нь одоогоор тодорхойгүй байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж