
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн татвар хураах захирамж гаргажээ. Улсын хэмжээнд 300 гаруй мянган автомашин байдгаас 160 мянга орчим нь нийслэлд харьяалагддаг аж. Өнгөрсөн жил 285.000 машин үзлэгт хамрагдаж, оношлуулсан байна. Өнгөрсөн сард эхэлсэн Тээврийн хэрэгслийн энэ оны үзлэг, оношлогоо энэ сарын 16-нд дуусна. Жолооч нар үзлэгтээ идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 10 мянга гаруй жолооч тээврийн хэрэгслээ оношлуулжээ. Үзлэг оношлогоо дууссаны дараа тээврийн хэрэгслийн улсын татварыг хурааж эхлэх юм байна. Орон нутгийн тээврийн хэрэгслээс татвар авах ажлын тов энэ долоо хоногт тодорхой болох аж.