
“Аз жаргалын редакц”-аас Гэгээн хайрын баярыг тохиолдуулан бүх Хонгорзулуудад зориулсан "Хонгорзул” ном худалдаанд гарлаа. Хонгорзул цэцгийг эртнээс дорно дахинд тэнгэрийн гүнж цэцэг хэмээн бишрэн хүндэтгэсээр ирсэн билээ. Энэхүү сайхан нэрээр нэрлэгдсэн тус номонд хонгорзул цэцгийн тухай, домог, шүлэг, дуу, өгүүллэг, олны танил Хонгорзулуудтай “Хонгорзул” нэрийн тухай хийсэн ярилцлага гээд олон сонирхолтой зүйлсийг багтаажээ. Хонгорзул нэртэй найз охиндоо, хайртай ханьдаа, охиндоо, эгчдээ, дүүдээ бэлэглэх хамгийн гэгээн, хамгийн нандин бэлэг болох тус ном нь “Интер” номын дэлгүүр, Мир, УИД-ийн номын салбаар худалдаалагдаж байгаа юм байна.
Г.Даша