Авраам Линкольны төрсөн өдөр

Өнгөрсөн зууны далаад оны дунд үе хүртэл АНУ-ын олон мужууд Америкийн арванзургадугаар ерөнхийлөгч Авраам Линкольны (Abraham Lincoln) төрсөн өдрийг тэмдэглэж иржээ. Одоо энэ баярыг анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны төрсөн өдрийн хамт хоёрдугаар сарын гурав дахь даваа гаригт тэмдэглэн Ерөнхийлөгч нарын өдөр гэж нэрлэх болжээ. Энэ өдөр А. Линкольны төрсөн өдрийг үндэсний баяр болгон Коннектикут, Иллинойс, Миссури, Нью-Жерси ба Нью-Йорк мужуудад тэмдэглэдэг ажээ.
Долларт зурагдсан, автомашины компани нэрээр нь нэрлэгдсэн Авраам Линкольн гарамгай улстөрчдийн дунд онцгой байр суурийг эзэмшдэг. Хоумстедын тухай хууль (англ. Homestead, эдлэн газар нь америк хүн бүрт өгөгдөн хойшид хувийн өмч болох) ба боолчлолыг халсан нь хувь хүний жинхэнэ эрх чөлөөг хөгжүүлэхэд түүний оруулсан гайхамшигт хувь нэмэр юм.
Линкольн өөрийн ард түмнээ ойлгодог, хайрладаг хүн байсныг нотлох мэт 1864 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгожээ. Түүний амьдрал эмгэнэлтэйгээр төгссөн юм. Нас барснаас нь хойш хэдэн жилийн дараа Вашингтон хотноо Авраам Линкольны дурсгалын цогцолборыг байгуулсан бөгөөд энэ өдөр тэнд цэцэг өргөх ёстой. “Хөгжимд Бетховен, яруу найрагт Данте, уран зурагт Рафаэль, амьдралын гүн ухаанд Христос байсантай зэрэгцэхээр хүн” гэж их зохиолч Линкольны үүргийг үнэлэн хэлж байжээ.
Хаантны регата
Хаантны регата гэх дарвуулт завийн уралдаан Австралийн хамгийн алдартай баяр наадмын нэг юм. Хобарт хотноо хаантны регата (Royal Hobart Regatta) анх 1938 онд болжээ. Регата гурав хоногийн турш болж, даваа гарт үндэсний баяр хийснээр дуусдаг. Уг арга хэмжээг хоёр зуугаад жилийн өмнө Тасманийн захирагч сэр Жон Франклин эхүүлжээ. Франклин бүх үзэгч нарт үнэгүй зайдас ба шар айргаар дайлсан уламжлал нь өнөөдөр ч байгаа. Тэнгисийн флот ба нисэх хүчин дэмжин энэ арга хэмжээг явуулдаг. Тэмцээний арга хэмжээнд цэргийн шоугаас гадна дарвуулт завь, сэлүүрт завийн уралдаан усны цана ба усанд сэлэлт зэрэг спортын тэмцээн болдог. “Мисс регата” гэх сайхан бүсгүй энэ үеэр заавал шалгаруулдаг аж.
Үйл явдал
Авомашинаар дэлхийг тойрох анхны эхэлжээ
Автомобиль «Томас-Флаер»
1908 он: Францын «Матэн» ба Америкийн «Нью-Йорк Таймс» хоёр сонины зүтгэлээр Берингийн хоолойгоор тив гаталсан автын марафон болов. Линкольны төрсөн өдрөөр уг уралдааны гараа Нью-Йоркийн Таймс-сквер талбайгаас эхэлсэн бөгөөд Америк, Франц, Итали, Германы есөн авто машин уралдсан байна. Тэмцээний хошуучлагч нараар Америкийн Генрих Генцен, немц дэслэгч Кеппен, барон Эдуард фон Шейнфогель нарыг хэлж байв. Тэдний баг «Протос», «Цюст-Милан», «Томас-Флаер» үйлдвэрийн машинаар уралдсан байв. Францын Бурсьегийн баг «Де Дион-Бутон» машинаар, Италийн Генри Хаагийн баг «Бриксия-Зюст» машинаар уралдсан юм. Уралдаан Нью-Йорк – Аляска – Сиэтл – Владивосток – Иркутск – Ачинск – Томск цаашлаад Орос, Европоор дамжин долдугаар сарын 11-нд Парист бариандаа ороход Германы «Протос» машин тэргүүлж, Америкийн баг хоёрдугаарт оржээ. Германы машин замдаа эвдрээд Сиэтл хүртэл галт тэргээр хүргэгдсэн учир америкчуудыг ялагчаар зарлажээ. Одоо Невада мужийн Харр гэх автын музейд «Томас-Флаер», Мюнхены техникийн музейд «Протос» машинууд тавигдсан байгаа.
Алс Дорнодод Сихотэ-Алинскийн солир унав
Энэ үйл явдлын гэрч П.И.Медведевын зурсан зураг
1947 он: Сихотэ-Алинскийн солир нь хамгийн томд тооцогдох төмөр метеорит юм. Солирийн жин нь 70 тонн. Солир 1947 оны хоёрдугаар сарын 12-ны 10:38-д Сихотэ-Алиня (РСФСР-ийн Приморскийн хязгаар) нурууны баруун саланд унажээ. Дэлхийн агаар мандалд орж ирэхдээ олон олон хэсэг бутарч гурван кв/км талбайд солирийн бороо болон унасан юм. Хурц гэрэл талуулсан замыг нь 400 зайд харж болох байсан ба тоосон зам нь хэдэн цагийн турш харагдаж байлаа. Ихээхэн дуу чимээтэй унан газар доргиж байжээ. Түүний унасан газрыг дараагийн өдөр нь илэрүүлсэн байна. Хоёр долоо хоногийн дараа солир унасан газар очсон судлаачид 9-26 метрийн голчтой солирийн 24 тогоог олж үзжээ. Солирийн том хэсгүүд хад мөргөн унахдаа олон хэсэг болон бутарсан байлаа. Тэдний бүтэн үлдсэн хэсгүүд нь 1745, 1000, 700, 500, 450, 350 кг жинтэй бөгөөд нийт цуглуулсан солирийн хэсгийн жин нь 27 тонн болжээ.