
Будапештийн “Дэлхийн цом”-д 51 орны 332 жүдоч өрсөлдөж буй нь тус тэмцээний хувьд оролцогчдынхоо тоогоор дээд амжилтад тооцогдож байна. Будапештийн “Дэлхийн цом”-д манай улсаас Г.Болдбаатар /60 кг/, С.Мияарагчаа /66 кг/, С.Ням-Очир /81кг/, О.Ууганбаатар /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Н.Түвшинбаяр /-100/, Б.Тэмүүлэн /-100/, Б.Төгөлдөр /+100/ нарын найман тамирчин өрсөлдөж байна. Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд чансааны оноо өндөртэй Дюссельдорфын гранприд бэлдэж байгаа тул энэ тэмцээнийг өнжжээ. Харин Австрийн Оберварт хотноо болж буй “Дэлхийн цом”-ын эмэгтэйчүүдийн тэмцээнд 37 орны 190 тамирчин зодоглож байна. Манай бүсгүйчүүдээс Австрийн “Дэлхийн цом”-д М.Уранцэцэг /48 кг/, Т.Баттөгс /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, П.Лхамдэгд /-78/ нарын дөрвөн тамирчин өрсөлдөхөөр болж, хэдхэн хоногийн өмнө болсон “Их дуулга”-д аваргалж, дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдээд буй ОУХМ М.Бундмаа “Дэлхийн цом”-ыг өнжихөөр болжээ.