С.В.Паушок нэг ч удаа байцаалт өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.12-нд нийтлэгдсэн

С.В.Паушок нэг ч удаа байцаалт өгөөгүй

“Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан С.В.Паушок Монгол Улсад төлөх 74 тэрбум төгрөгийн  татвараас зайлсхийсэн, арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан гэх хэрэгт  холбогдсон юм.  Гэвч тэрбээр Монгол Улсын хууль хяналтын байгууллагад нэг ч удаа байцаалт, мэдүүлэг өгөлгүй оргон зайлсан талаар албаны эх сурвалж хэллээ.

Тэрбээр татвараас зайлсхийсэн  хууль бус үйлдлийнхээ  нөхөн төлбөрийг өгөхгүй хэмээн шат шатны шүүхэд хандсан ч  шүүхийн шийдвэр манай талд гарсан юм. Дээрх шийдвэрийг эсэргүүцсэн С.В.Паушок Монгол Улсыг Олон улсын Арбитрын шүүхэд өгөөд байгаа ч  өнөөдрийг хүртэл шийдвэр гараагүй байгаа.  “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.В.Паушокийг  сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан тухай тогтоолыг танилцуулж , нутагт нь мөрдөн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав  ОХУ-ын Ерөнхий прокурорт хоёр ч удаа хүргүүлсэн боловч  албан ёсны хариу  ирүүлээгүй байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж