Галын нэг дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2011.02.12-нд нийтлэгдсэн

Галын нэг дуудлага иржээ

Шуурхай удирдлагын төв буюу 105-д өнөөдрийн байдлаар галын нэг иржээ. Одоогийн байдлаар онцгой анхаарал татсан гал болон техникийн осол аваарын дуудлага ирээгүй байна. Харин галын нэг дуудлага нь ирсэн Сонгинохайрхан дүүргийн XII хороонд гэр шатсан тухай байжээ. Иргэд 102 эсвэл 103 утас руу андуурч дуудлага өгөх гэсээр хугацаа алдаж дуудлага өгсөн гэнэ. Шуурхай удирдлагын төв галын дуудлагыг 12.36 цагт авч, Гал унтраах аравдугаар ангийг гаргаснаар 12.56 цагт хэргийн газар очжээ. Галын улмаас хүний амь эрсдээгүй ба галын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж