Аймгийн арслан Ч.Цогбаяр түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.12-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан Ч.Цогбаяр түрүүлэв

Ховд нутгийн уугуул иргэд болон Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийнхны төмөр туулай жилийн сар шинийн золголт өчигдөр “Бөхийн өргөө”-нд боллоо. Золголтын үеэр Ховд нутгаас төрөн гарсан хүчит 32 бөхийн барилдаан болсон байна. Барилдаанд Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Ч.Цогбаяр түрүүлж, аймгийн арслан Б.Пүрэвсүрэн үзүүрлэжээ. Харин их шөвөгт аймгийн арслан Г.Алтангэрэл, аймгийн начин н.Ганзориг нар шалгарсан байна.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж