Ө.Хэрлэнчимэгийн хохирогчийн өмгөөлөгчийн хэргийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.12-нд нийтлэгдсэн

Ө.Хэрлэнчимэгийн хохирогчийн өмгөөлөгчийн хэргийг хэлэлцэнэ

Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 20 жилийн хорих ял сонссон Ө.Хэрлэнчимэгийн хохирогчийн өмгөөлөгч О.Баасанхүүд үүсгэсэн сахилгын хэргийг өнөөдөр 15.00 цагт  Өмгөөлөгчийн холбоонд  хэлэлцэх юм байна. Түүнд сахилгын хэрэг үүсгэх болсон үндэслэл нь  хохирогч Ц.Гончигийн хүсэлтээр хэргийн талаар шүүгдэгч болон гэр бүлийнхэнтэй нь уулзаж, үнэнийг ярих хэрэгтэй гэсэн санал гаргасан нь  ёс зүйн хувьд алдаа гэж үзсэнтэй холбоотой юм. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ө.Хэрлэнчимэг нарын найман хүн 15 настай охины хоолойг боож, амийг нь егүүтгэсэн хэрэгт анхан шатны шүүхээс 17-20 жилийн хорих ял авсан билээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж