Хүүхдэд зориулсан “Кармен” дуурийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.12-нд нийтлэгдсэн

Хүүхдэд зориулсан “Кармен” дуурийг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ирэх гуравдугаар сарын 5-нд Ж.Бизэ хүүхдэд зориулсан “Кармен” дуурийн тоглох гэж байна. Энэ өдөр Францын удирдаач симфони найрал хөгжмийг удирдах бөгөөд өдөр 13.00 цагаас дуурь эхлэх юм. Учир нь энэ өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Дархан их урлаг” наадмын хүрээнд Дархан-Уул аймгийг зорих юм.

Францын алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизийн хөгжмийн зохиолоос хамгийн алдартай нь “Кармен” дуурь юм. Тэрбээр “Кармен” дуурьдаа 1200 хуудас найруулга хийж байсан гэдэг. Тус дуурийн анх 1875 онд Францын театрт тоглож байжээ.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж