2497 албан хаагч орлогоо мэдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.12-нд нийтлэгдсэн

2497 албан хаагч орлогоо мэдүүлжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны 121, 9-н дүүргийн 768,  21-н хэрэгжүүлэгч агентлагийн 1488 зэрэг нийт төрийн захиргааны ангиллын 2377 албан хаагч,  нийслэлийн өмчит 51 газрын 102, нийслэлийн өмчийн оролцоотой 9 газрын 18  дарга, нягтлан бодох нар зэрэг  төрийн үйлчилгээний ангиллын 120 удирдах албан тушаалтан, нийслэлийн хэмжээнд  нийт 2497 албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгч байна. Өнөөдрийн байдлаар  нийт 2484 хүн буюу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаад байгаа буюу  явц 99,4% хувьтай байна.  Хөрөнгө орлогын мэдүүлгийн жил бүрийн 2 дугаар сарын 15-ныг дуустал авна.  Хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд үнэн зөв мэдүүлэх нь байгууллагын шударга, ил тод байдлын түвшинг дээшлүүлэх арга хэрэгслүүдийн нэг юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж