
Call of Duty-тэй эн зэрэгцэн өрсөлдсөн бусад видео тоглоомуудын дунд Rockstar-ийн Red Dead Redemption, Halo Reach, Heavy Rain, Mass Effect 2 болон Nintendo-ийн Super Mario Galaxy 2 зэрэг орсон байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн бусад номинациудын эздийг хоёрдугаар сарын 16-нд зарлах бөгөөд шагнал гардуулах ёслол Их Британид гуравдугаар сарын 16-нд болох юм байна.
Б. Энхцэцэг