Америк дахь “Монгол мисс”-ийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Америк дахь “Монгол мисс”-ийг тодруулна

Америкийн нэгдсэн улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд  монгол охид, бүсгүйчүүдийнхээ дунд миссийн  тэмцээн зохион байгуулахаар болжээ.

Чикаго хотноо ирэх гуравдугаар сарын 4-нд явуулах энэхүү өвөрмөц санаа
Гадаадын улс оронд амьдарч байгаа монголчуудын хувьд анхдагч арга хэмжээ юм. Ямартай ч тэд   тэргүүн байр эзэлсэн бүсгүйгээ  АНУ-д  зохион байгуулдаг Азийн мисс шалгаруулах тэмцээнд оролцуулж, мөнгөн шагналаар урамшуулах ажээ. Уг тэмцээнийг "Хулангоо" төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр  Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг ажиллах юм байна.
"Монголжин" студийн  захирал  Н.Батцэцэгийг  хэзээний шаардлага өндөртэй  гэдэг.  Иймд тэмцээн зохих түвшинд явагдах биз ээ.Тэгээд  ч дэлгэцийн сайхан эмэгтэйгээр  шүүлгэж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх.  Шүүгчдийн бүрэлдэхүүнд МУГЗ Сангидоржийн хүү Сансаргэрэлтэх ч мөн багтаж байгаа аж. С.Сансаргэрэлтэхийн эгч С.Саянцэцэгийг манай шилдэг төгөлдөр хуурчдын нэг гэдгээр уншигчид мэдэх бол С.Ихэрцэцэг,С.Ижилцэцэг нарын ихэр модель дүү нарыг нь ч сайн таньдаг билээ.

www.missmongoliausa.com сайт дээрх тэмцээний талаар мэдээлснийг дашрамд сонирхуулъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж