Bing хэрэглэгчийн байршлын дагуу хайлт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Bing хэрэглэгчийн байршлын дагуу хайлт хийнэ

Google өмнө нь хэрэглэгчдийн байршил, өмнөх мэдээлэл дээр суурилсан хайлтын үр дүнг санал болгож байсан. Харин одоо Microsoft компаний Bing нь Google-тэй төстэй хайлтын үр дүнтэй болсныг зарлалаа. Ингэхдээ Microsoft компани хэрэглэгчиддээ илүү сайн хайлтын үр дүнг гаргаж үзүүлэхийн тулд хоёр төрлийн шалгуур үзүүлэлтийг голлон ашигласан байна.

Эхний үзүүлэлтийг нь  жишээ болгон сонирхуулбал мэдээж хэрэглэгчийн байршил юм. Bing хэрэглэгчдийн байршилтай илүү холбогдолтой хайлтын үр дүнг IP хаяган дээр нь суурилж гарган үзүүлэх ажээ. Түүнчлэн илүү сайн хайлтын үр дүнг гаргаж ирэхийн тулд Bing өмнө нь хийсэн хайлтуудын илэрцийг шинээр илэрсэн илэрцийн хамт гаргаж ирэх болно.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж