
Nokia компаний хувьд MeeGo үйлдлийн систем бүхий смартфоныхоо стратегийг бүхэлд нь өөрчилж, Windows Phone 7 руу шилжүүлж байгаа нь томоохон өөрчлөлт, зоригтой алхам болж чаджээ. Гэхдээ тус компани MeeGo-ээс хараахан бүрэн татгалзаагүй бөгөөд энэ оныг дуустал MeeGo үйлдлийн системтэй хэрэгслүүдийг үйлдвэрлэсээр байх болно гэдгээ мэдэгджээ. Уг мэдэгдэл нэгэнт гарсан тул Nokia компани гурван төрлийн үйлдлийн систем үйлдвэрлэгчидтэй гэрээтэй боллоо гэсэн үг юм.
Б. Энхцэцэг