Эрүүл мэндийн удирдах ажилтнууд зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.11-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн удирдах ажилтнууд зөвлөлдөнө

“Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” сэдвээр Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. ЭМЯ-аас жил бүр салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулж, өнгөрсөн жилийн ажлаа дүгнэн, тухайн жилийн үйл ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлон хэлэлцүүлдэг уламжлалтай. Энэ удаагийн зөвлөгөөнөөр  өнгөрсөн оны “Эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэл”-ийн хэрэгжилтийг үнэлж, 2011 оны “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг дэмжих жил” уриан дор хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах аж. Түүнчлэн зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах арга замыг тодорхойлох зорилт дэвшүүлэх юм байна. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж